БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

МОД ТАРИХ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР

2023-05-24

Та 5 дугаар сард амжиж заавал мод тариарай. Тарьсан модоо ч бас эргээрэй. Тарьж, ургуулж, арчилж хэвшицгээе.Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг байна.Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.

МОД ТАРИХ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР

2023-05-24

Та 5 дугаар сард амжиж заавал мод тариарай. Тарьсан модоо ч бас эргээрэй. Тарьж, ургуулж, арчилж хэвшицгээе.Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг байна.Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна.

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-05-17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд "Дундговио ногооруулъя" үзэсгэлэн худалдааг 2 дахь жилдээ "Мандал худалдааны төв"-ийн гадна талбайд 05 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

НӨХӨН ТАРИЛТ ХИЙЖ БАЙНА

2023-05-16

Цагдаагийн постоос Шаргын хөшөө чиглэлийн улсын чанартай авто зам дагуу таригдсан ногоон байгууламжийн нөхөн тарилтыг хийнэ. Нөхөн тарилтын ажилд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас хяналт тавьж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын "Ногоон ажлын байр" хөтөлбөрөөс 10 хүн түр ажлын байраар хангагдан ажиллаж байна. Нийт 15000 мод тарихаас одоогоор 5000 ширхэг мод тариад байна.

ЗАМ ДАГУУ МОДНЫ УСАЛГААГ НЭГДСЭН БАЙДЛААР ХИЙНЭ

2023-05-16

2021 оноос эхлэн улсын чанартай зам дагуу ногоон байгууламж бий болгох ажилд 72 ААНБайгууллагын 1947 албан хаагч, ажилчид 17000 ширхэг мод тарьж оролцож байв. Цаашид зам дагуу тарьсан модны усалгааг нэгдсэн байдлаар Хот тохижуулах газраас хийх болно.

ЗАМ ДАГУУ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ХАШААГ ШИНЭЧЛЭВ

2023-05-15

Улсын чанартай авто зам дагуу 2021 оноос эхлэн аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн. Тус ногоон байгууламжийн хашааг шинэчлэх ажлыг "Дундговио ногооруулъя" хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгаас гарах Цагдаагийн постоос Шаргын хөшөө хүртэл нийт 10046 метр хашаажуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижуулах газар болон "Ногоон ажлын байр" хөтөлбөрийн хүрээнд түр ажлын байраар хангагдсан 10 хүн хийж гүйцэтгэв.

ТАЛБАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-12

Сайнцагаан сумын "Хүмүүнлэг" сургуулийн биологийн сонгоны анги болон эко клубын сурагчид, "Политехникийн коллеж"-ийн ойн инженерийн ангийн багш оюутнуудад нийт 30 хүнд Сум дундын ойн ангийн Мод үржүүлгийн талбайд модыг мөчрөөр тарих сургалт, дадлага ажлыг зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ИХ УНШЛАГА" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-05-10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн “Ням” гаригийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгосон билээ. Тус өдрийн угтан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчдын дунд хурдан уншигч шалгаруулах "Их уншлага" арга хэмжээг зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн