Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Монголын жорлонгийн ууган холбоо ГҮТББ хамтран аймаг, сумдын удирдлагууд, иргэдэд нүхэн жорлонгийн өнөөгийн нөхцөл байдал, сөрөг үр дагавар, хүнд, байгальд ээлтэй эко жорлон, ариун цэврийн байгууламжийн талаарх мэдээлэл, сургалт сурталчилгаа, үзэсгэлэнг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн болон эрүүл аюулгүй орчны мэдлэгийг дээшлүүлэх, айл өрх, албан байгууллагын байгальд ээлтэй, эко ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор "ЭКО ЖОРЛОН" сургалт, үзэсгэлэн нэгдсэн арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Мандалговь хотноо зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 86911900 дугаараас лавлана уу.
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид Улсын хэмжээнд "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл аюулгүй хөдөлмөр эрхэлье" уриан дор өрнөж буй сарын аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Оффисын орчинд аюулгүй ажиллагаа, Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олгох “Бэлэн бай” сургалт, мэдээлэл солилцох, ХАБЭА-н талаар ерөнхий мэдлэгийн сорилго ажиллах, сэрэмжлүүлэг, анхааруулах мэдээ бэлтгэх дадлага ажил хийх зэрэг арга хэмжээ зохион байгууллаа.
Монгол улсын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Тусгай зориулалтаар 2024 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 89 дүгээр тогтоолоор 2024 онд Дундговь аймгийн хэмжээнд тусгай зориулалтаар угалз 2, тэх 4, цагаан зээр 20 тоо толгой агнуулахаар нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид байгууллагын ойр орчмын 50 метр зам талбай болон Ахмадын дасгал хөдөлгөөний талбайн хогийг цэвэрлэлээ. “Иргэдийн оролцоотой бүх нийтийн их цэвэрлэгээ"-ний 10 хоногийн аянд идэвхтэй оролцохыг иргэд, айл өрх, үйл ажиллагаа явуулдаг ААН, албан байгууллагад уриалж байна.
03 дугаар сарын байгаль орчны тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш нартай хамтран нарны аймгийн гарагуудын тухай "Бидний гараг дэлхий" киног орчуулж, дуу оруулж дунд, ахлах бүлгийн 45 хүүхдэд үзүүллээ. Хамтран ажилласан багш нартаа баярлалаа.
2024 оныг “Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын жил”, “Дэлхийн усны өдөр”, “Цэнхэр тууз” аяны хүрээнд байгаль орчноо хайрлан хамгаалах, ус ашиглагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, усны үнэ цэнэ, байгалийн баялгийг зохистой хэрэглэх боловсрол, хандлагыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлах, экологийн боловсрол олгох зорилгоор "Үнэт баялаг-Ус" reels бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Хамрах хүрээ: Дундговь аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөл”
Хугацаа:2024.03.22-2024.04.12 өдрийг дуустал
Тавигдах шаардлага: “Үнэт баялаг-Ус” сэдэвт нийцсэн байх
Усны зохистой хэрэглээг сурталчилсан байх
Бүтээлч, шинэлэг санааг эрэлхийлсэн байх
Видео чанарын шаардлага хангасан байх
Ёс бус үг хэллэг агуулаагүй байх
Бичлэгийн чанар 1080 болон түүнээс дээш байх
“REELS”-ийг бичлэг хүлээн авах хугацаанд холбоо барих утас, фэйсбүүк хаягаа тодорхой бичин info@baigali.du.gov.mn хаягаар илгээх /флашаар авчирч өгч болно/
Шалгаруулалт: “REELS” бүтээлийг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүдийг нийлбэр 0-10 оноогоор дүгнэнэ.
Сэдэвт нийцсэн байдал (3 оноо)
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын фэйсбүүк пэйж-д байршуулсан тухайн “REELS” бичлэгийн хандалтын тоо (LIKE) (4 оноо)
Бүтээлч байдал (3 оноо)
Шагнал: 1-р байр: Өргөмжлөл, 200.000 төгрөг (эрхийн бичиг)
2-р байр: Өргөмжлөл, 150.000 төгрөг (эрхийн бичиг)
3-р байр: Өргөмжлөл, 100.000 төгрөг (эрхийн бичиг)
Холбоо барих: Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар фэйсбүүк пэйж болон групп, 70593988, 70593890 утсаар лавлана уу.
Тус газраас жил бүр зохион байгуулдаг салбарын албан хаагчдын сургалтыг 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Сургалтаар "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээнд зарцуулах, төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилт болон анхаарах асуудлууд, "Тэрбум мод" хөдөлгөөний явц, орон нутгийн хэмжээнд хэрэгжилт, Хяналт шалгалтын хууль, эрх зүйнорчин анхаарах асуудлууд зэрэг салбарын холбогдох мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Мэргэжилтэн М.Мөнхзул
Утас: 88582247
Мэйл хаяг: munkhzul@baigali.du.gov.mn