БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Шилэн төсөв

2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 га талбайд ойн зурвас байгууллаа

2023-11-06

Аймгийн Засаг даргын захрамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын төсвийн хөрөнгөөр Сайхан-Овоо суманд "Дөл судар" ХХК гүйцэтгэсэн 5 га ойн зурвасын ажлыг хүлээж авлаа. Уг ойн зурвас нь хашаа хамгаалалт, усалгаа, арчилгаа сайтай 5 га талбайд 3000 ширхэг тарьц, суулгац суулгаснаас 2700 ширхэг мод ургаж, 90 хувийн амьдралттай.

Засаг даргын захирамж, хүлээн авсан акттай танилцана уу.

БНСУлсаас санхүүжүүлж буй Гуяаны төгөл төслийн танилцуулга тайлан 2022 оны байдлаар

2022-08-17

Зүүн азийн цөлжилт, шар шороон шуурганаас сэргийлэх зорилгоор Дундговь аймгийн төв Мандалговь хотод БНСУ-ын Гуяан хот, Мандалговь хот 2009 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 10 жилийн хугацаанд 100 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлж амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд 2009-2019 онд 100 га талбайд 100000 мод, сөөг тарьж 78,5 хувьтай  ургуулаад байна. Ойн зурвасын усалгааг 1200 метр цэвэр усны төвлөрсөн системд холбох ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн 119.5 сая төгрөгөөр гүйцэтгэж усалгааны асуудлыг шийдвэрлэсэн. 2020-2022 онд Гуяан хотын 360.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 70,000 ширхэг дуслын усалгааны систем суурилуулж ашиглалтанд оруулсан.

          2020 оноос эхлэн 3 жилийн хугацаанд арчилгаа усалгаа хийх асуудлыг шийдвэрлэн ажилласан.  2022 онд ойжуулсан талбайг Сайнцагаан сумын Хот тохижуулах газарт хүлээлгэн өгч, Сум дундын ойн анги мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган  ажиллаж байна.

төслийн дэлгэрэнгүй тайлантай энд орж танилцана уу...

Сүүлд нэмэгдсэн