Иргэн,
аж ахуйн нэгж байгууллага нь Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 27 дугаар
зүйлийн дагуу цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрөл
авахдаа дараах бичиг баримтыг хавсаргана.
1. Албан хүсэлт /Иргэн гар өргөдөл/
2. Сумын Засаг даргын тодорхойлолт
3. Багийн Засаг даргын тодорхойлолт
/иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, тогтоол/
4. Газрын гэрчилгээний хуулбар
5. Газрын байршлын кадастрын зураг
6. Геофизикийн хайгуулын дүгнэлт
7. Газар эзэмшүүлсэн /өмчлүүлсэн/
захирамжийн хуулбар
8. Улсын бүртгэлийн гэрчилгээний
хуулбар /Иргэний үнэмлэхний хуулбар/
9. Мэргэжлийн байгууллагын тусгай
зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
10. Мэргэжлийн байгууллагын улсын
бүртгэлийн гэрчилгээний хуулбар
11. Төлбөр тушаасан баримт
Цахимаар үйлчилгээ авах бол энд дарна уу...