БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 315 ТОНН ХОГ, ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2024-11-04

      Аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн А/787 дугаар захирамжаар Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Бүх нийтийн цэвэрлэгээнд 50 төрийн байгууллага, 95 аж ахуйн нэгжийн 603 төрийн албан хаагч, иргэд оролцож 315 тонн хог хаягдлыг цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хаясан байна. Цаашид байгууллагуудын цэвэрлэх талбайн хуваарилалтыг дахин хийх, цэвэрлэгдээгүй үлдсэн талбайн хог хаягдлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас түр ажлын байр төслийг хэрэгжүүлэн Хот тохижуулах газар, Сайнцагаан сум хамтран зохион байгуулах, бүх сумд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах талаар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун чиглэл өгөв. Мөн Монгол бахархлын өдрөөр бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон нийт албан хаагчдад илүү цагийн нэмэгдлийг олгохыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Мэргэжилтэн М.Мөнхзул 

Утас: 88582247

Мэйл хаяг: munkhzul@baigali.du.gov.mn

МАРГААШ БУЮУ 11 САРЫН 02-НД БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-11-01

      Аймгийн Засаг даргын 11 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар Сайнцагаан сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулна.Байгууллагууд хавсралтад заагдсан талбайн, иргэд амьдарч буй орчны хашаа, гудамж, нийтийн орон сууцны гадна талбайн, ААНэгж өөрийн байгууллагын орчны 50 метрийн хог хаягдлыг цэвэрлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, айл өрх бүрэн хамрагдахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Ахлах мэргэжилтэн Б.Батхүү 

Утас: 89006844

Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn


АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ЧИП БАГЦЫГ СОНГООРОЙ

2024-10-11

 Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багцыг хэрэглээнд нэвтрүүлэх төсөл3 сая төгрөгийн үнэ бүхий "Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлт"-ийн ЧИП багцыг 66 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр авах өрхүүдийн НЭМЭЛТ бүртгэл явагдаж байна. ЖИЧ: 5 ханатай монгол гэрт хэрэглэгдэнэДоорх холбоосоор орж бүртгүүлнэ үү .https://docs.google.com/.http://baigali.du.gov.mn/1P48NAbkpmKGjJ0LoHRSb.http://baigali.du.gov.mn/edit...

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Ахлах мэргэжилтэн Б.Батхүү 

Утас: 89006844

Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn


БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2024-09-09

        Сайнцагаан сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн ажиллаж амьдрах цэвэр орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 06-аас 7 хоногийн хугацаатай зарласан "Бүх нийтийн цэвэрлэгээ"-д нэгдэхийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Байгаль орчны газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид Зүүн пост-Тэс колонк хүртэл чиглэл зам дагуу хог хаягдлыг түүж цэвэрлэлээ.Мөн "Ахмадын дасгал хөдөлгөөнийг дэмжих талбай" болон байгуулагын 50 метр орчимд зам талбайн зэрлэг ургамлыг зулгааж орчноо цэвэрлэлээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Ахлах мэргэжилтэн Б.Батхүү 

Утас: 89006844

Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn

“Цагаан суварга” орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ

2024-08-13

    Аялал жуучлалын идэвхтэй улиралд орон нутгийн тусгай хамгаалалттай “Цагаан суварга” орчмын 5 га талбайн, 2 тонн хог хаягдлыг тус бүс нутгийг хариуцсан байгаль хамгаалагч, орон нутгийн 2 иргэний хамт цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт зөөж тээвэрлэв. Хоггүй аялал хамгийн гоё.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Ахлах мэргэжилтэн Б.Батхүү 

Утас: 89006844

Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn


НОГООН БАЙГУУЛАМЖ РУУ МАЛ ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

2024-08-01

     Аймгийн төвийн мал бүхий иргэдэд аймгийн төвийн ногоон байгууламж руу малаа оруулахгүй байх, малаа хариулга эзэнтэй байлгах шаардлагатай. Аймгийн төвийн зам дагуу ногоон байгууламж руу эзэн хариулгаггүй орж мод бут идэх тохиолдол маш их гарч байна. 2021 оноос эхлэн зам дагуу мод бут тарьж ногоон байгууламж бий болгох үүднээс ихээхэн хэмжээний зардал гаргаж, хот тохижуулахын ажилчид цаг, хөдөлмөрөө зарцуулж байгаа юм. Хаваржин, зунжин маш олон хүний хүч хөдөлмөрөөр ургуулсан ногоон байгууламжийг хариулгаггүй мал сүйтгэж байгаа нь маш их хохирол дагуулж байгаа тул цаашид аймгийн төв дээрх мал бүхий иргэд малаа хараа хяналттай байлгахыг АНХААРУУЛЖ байна.

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

2024-07-31

    Монгол орны өнцөг булан бүрт байгаль, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын үнэт өвийг хамгаалах хүндэтгэлтэй үүрэг хариуцлага хүлээн ажилладаг байгаль хамгаалагчид болон байгаль хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхэнд байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе. Дундговь аймгийн хувьд улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нийт 11 байгаль хамгаалагч, 36 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна.

    Жил бүрийн 07 дугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр" гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдөр байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж иржээ. Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн 14.6 хувь буюу 19.8 сая км2 нутаг дэвсгэрийг хамарсан 294,000 орчим тусгай хамгаалалттай газар нутаг бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд дэлхийн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авч хамгаална. Дундговь аймгийн хувьд нийт газар нутгийн 28,7%-ийг тусгай хамгаалалтад аваад байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Мэргэжилтэн М.Мөнхзул 

Утас: 88582247

Мэйл хаяг: munkhzul@baigali.du.gov.mn


ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ

2024-07-31

      Монгол орны өнцөг булан бүрт байгаль, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, соёлын үнэт өвийг хамгаалах хүндэтгэлтэй үүрэг хариуцлага хүлээн ажилладаг байгаль хамгаалагчид болон байгаль хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхэнд байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе. Дундговь аймгийн хувьд улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нийт 11 байгаль хамгаалагч, 36 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна.

         Жил бүрийн 07 дугаар сарын 31-ний өдрийг "Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр" гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдөр байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж иржээ.Өнөөдөр дэлхийн нийт газар нутгийн 14.6 хувь буюу 19.8 сая км2 нутаг дэвсгэрийг хамарсан 294,000 орчим тусгай хамгаалалттай газар нутаг бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд дэлхийн нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авч хамгаална. Дундговь аймгийн хувьд нийт газар нутгийн 28,7%-ийг тусгай хамгаалалтад аваад байна.

ЗЭРЛЭГ АМЬТАН АЖИГЛАХ КАМЕР БАЙРШУУЛЛАА

2024-07-29

      Дундговь аймгийн орон нутгийн тусгай хамгаалалттай "Тогоогийн рашаан, Хаалган хад" орчимд байх зэрлэг амьтны тоо толгойг тандах, хууль бус ангаас сэргийлэх зорилгоор 3 байршилд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч, тус бүс нутгийн идэвхтэн байгаль хамгаалагчдын хамт байршууллаа. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Мэргэжилтэн М.Мөнхзул 

Утас: 88582247

Мэйл хаяг: munkhzul@baigali.du.gov.mn


ХОГГҮЙ НААДЪЯ

2024-07-18

СУРГУУЛИЙН СУРАГЧИД НИЙТ 11 ТОНН 120 КГ ДАХИВАР ЦУГЛУУЛЛАА

2024-05-29

         “ОРОН НУТАГТАА ОРУУЛАХ БИДНИЙ ХУВЬ НЭМЭР” уралдааны дүн гарлаа. Хог хаягдлаас үүдэлтэй хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хог хаягдлын хэмжээг бууруулах, сурагчдад хог хаягдлаа ангилан ялгах дадал хэвшил суулгах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Баялаг төвийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих зорилгоор зохион байгуулсан “Орон нутагтаа оруулах бидний хувь нэмэр” уралдааныг 2024 оны 03 сарын 18-ны өдрөөс 05 сарын 18-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд зохион байгууллаа. 

          Уралдаанд Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын 5 сургууль, Политехник коллеж, Гурвансайхан сумын сургууль оролцсон ба нийт 31 ангийн 1000 орчим хүүхэд, ангийн багш, эцэг эхийн хамт оролцлоо. Уралдааны явцад уралдаанд оролцогч ангиудын цуглуулсан дахивар нөөцийг Баялаг төв 6 удаа хүлээн авч нийт 11тн 120кг дахивар цуглуулж тэр хэмжээний хогийг хогийн цэгт булагдахаас, ил задгай хаягдахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн уралдаанд оролцогч ахлах ангийн сурагчид уралдааны шаардлагын дагуу нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж, иргэдийг хог хаягдлаа ангилан ялгах, ил задгай хог хаяхгүй байхад уриалсан бичлэгийг Баялаг төвийн цахим хаягаар түгээсэн. Уралдааны хүрээнд 6 сургуулийн 15 ангийн оюутан, сурагчид нийтийн эзэмшлийн талбай болон гэр хорооллын 15 газрыг цэвэрлэж өмнө ба дараа зургаа илгээсэн. Уралдааны хүрээнд ирүүлсэн бичлэг 253700 хүнд цахимаар хүрсэн байна. Уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааг 2024 оны 05 сарын 21-ны өдөр Чагдаржавын талбайд зохион байгуулж Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас уралдааны мөнгөн шагнал, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас оролцсон анги бүрд хог хаягдлаа ангилан ялгах мэдээлэл бүхий хөөсөн самбар, Баялаг төвөөс уралдаанд оролцсон нийт ангиудад цаг, хүүхдүүдэд зайрмаг тарааж хүүхдүүдийг урамшууллаа.

ШАЛГАРУУЛАЛТ: Уралдааны 1-7 дугаар ангийн ангилалд Эрдмийн далай сургуулийн н.Наранбат багштай 5б анги 1-р байр, Эрдмийн далай сургуулийн Б.Сүрэндарь багштай 7a анги 2-р байр, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн н.Уранцэцэг багштай 6б анги 3-р байранд шалгарсан. 8-12 дугаар ангийн ангилалд Мандал сургуулийн Л.Мөнхсүрэн багштай 11А анги 1-р байр, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн У.Рагчаа багштай 10В анги 2-р байранд,Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Б.Цээдорж багштай 11Б анги 3-р байранд, Шилдэг сургуулиар Говийн ирээдүй цогцолбор сургууль шалгарлаа.

ЗАГ МОДЫГ ТОГООЛЖ, УСАЛГАА АРЧИЛГААГ ХИЙЛЭЭ

2024-05-17

     ӨНГӨРСӨН НАМАР ТАРЬСАН ЗАГ МОДНЫ УРГАЛТ 93,5%-ТАЙ БАЙНАДундговь аймгийн Өлзийт суманд орших улсын тусгай хамгаалалттай Загийн усны хоолойд заган ойг өргөжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зорилгоор улсын төсвийн 7,500,000 төгрөгийн хөрөнгөөр 3000 ширхэг бортоготой заг модыг 3 га талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн ангийн албан хаагчид өнгөрсөн жил тарьсан.

Сүүлд нэмэгдсэн

Сүүлд нэмэгдсэн