БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ил тод байдал

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2023-12-08

Жил бүрийн 12 дугаар сарын 09-ний өдөр "Авлигын эсрэг олон улсын өдөр" тохиодог. 2023 оны хувьд "Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн энэ онд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 20 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг угтан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчид хамтран тэмдэглэж, Авлигын талаарх хийгдсэн судалгаануудтай танилцан, мэдээлэл солилцож, танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа. Авлигагүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-26

Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан цахим сургалтын агуулгын хүрээнд байгууллагынхаа нийт албан хаагчдад 06 дугаар сарын 26-ны өдөр “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт, “Нэгдье” аяны талаар мэдээлэл тус тус өглөө.


Сүүлд нэмэгдсэн