БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

МОД ТАРИХ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР

       Та 5 дугаар сард амжиж заавал мод тариарай. Тарьсан модоо ч бас эргээрэй. Тарьж, ургуулж, арчилж хэвшицгээе.Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг байна.Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна. Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг.          Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал: нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.Мод нь хөрс хамгаалдаг байна.Мод тарих зөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын фэйсбүүк хуудас болон ажлын цагаар 88097482, 88038798 дугааруудаас аваарай. 

Сүүлд нэмэгдсэн