БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

      Маргааш буюу 05 дугаар сарын 11-ний өдөр "Бүх нийтээр мод тарих өдөр"тохиож байгаатай холбогдуулан зам дагуу мод тарих албан байгууллагууд хүрз, лоом, бээлий, хөрс зөөх шуудай, ус зөөх хувин болон бусад хувийн БЭЛТГЭЛ хангаж ирнэ үү. Усны машин хүрэлцээгүй, хүлээгдэх тул өөрсдийн боломжоороо усалгааг шийдвэл сайн. Нээлт хийхгүй тул өглөө 10 цагт өөрсдийн хариуцсан талбай дээр шууд очно уу.Аймгийн Засаг даргын орлогчоос албан бичиг, хуваарь ERP-аар очсон байгаа.

Жич: Нүхээ бэлдэх хооронд суулгацыг тараах болно.

Сүүлд нэмэгдсэн