БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ХОГГҮЙ АЯЛАЛ ГОЁ

  Тал хээр, говийн бүс нутагт Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар 600.000 га газрыг 1 байгаль хамгаалагч хариуцан ажилладаг. Орон нутгийн тусгай хамгаалалттай Цагаан суварга, Дэл, Хөнжилийн уул орчим хариуцсан 1 байгаль хамгаалагчтай. Аялал жуулчлалын идэвхтэй улиралд байнга 1 цэг дээр байж ажиллах боломжгүй эргүүл шалгалт хийж, хариуцсан бусад талбайдаа ажилладаг. Цагаан суварга орчимд ирэх бүртээ орчны хог хаягдлыг цэвэрлэдэг. "Сэтгэшгүй оддын чуулган" эвент арга хэмжээ болж байгаатай холбогдуулан "Загийн ус"-ны байгаль хамгаалагч нэмэлтээр эргүүл хийж, хяналт тавьж туслан ажиллаж байна. Дотоодын аялагч, жуулчид ухамсартай, соёлтой аялахыг уриалж байна. Байгаль орчинд болон байгаль хамгаалагчийн ажилд хүндэтгэлтэй хандаж зориулалтын бус газарт хог хаяхгүй байхгүй, хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг биелүүлж, авч ирсэн хогоо авч яваад зориулалтын цэгтэй газар хаяж, хамтдаа байгаль дэлхийгээ хамгаалцгаая. Манай нутгаар аялсан та бүхэндээ баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн