БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ЭХ ДЭЛХИЙГЭЭ АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛААС АВАРСАН БААТРУУДДАА ДАХИН БАЯР ХҮРГЭЕ ᠡᠬᠡ ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠪᠡᠨ ᠠᠶᠤᠯᠲᠠᠢ ᠬᠣᠭ ᠬᠠᠶᠠᠭᠳᠠᠯ ᠠᠴᠠ ᠠᠪᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠤᠳ ᠲᠠᠭᠠᠨ ᠳᠠᠬᠢᠨ ᠪᠠᠶᠠᠷ ᠬᠦᠷᠭᠡᠶ᠎ᠡ

"Гэрэлт ирээдүйн төлөө аюулыг авдарлая Дундговьд" уралдаанд

  • 1-р байр эзэлсэн "Хүмүүнлэг сургууль"-ийн 8а ангийн хамт олон, ангийн багш, эко клубын багшид Өргөмжлөл, 400.000 төгрөгийн үйлчилгээ авах эрхийн бичиг,
  • 2-р байр Дэлгэрхангай сумын ЕБСургуулийн 7а ангийн хамт олон, ангийн багшид Өргөмжлөл, 230.000 төгрөгийн үйлчилгээ авах эрхийн бичиг, 
  • 3-р байр Гурвансайхан сумын ЕБСургуулийн 8а ангийн хамт олон, ангийн багшид Өргөмжлөл, 150.000 төгрөгийн үйлчилгээ авах эрхийн бичиг,
  • Тусгай байр "Говийн-Ирээдүй" цогцолбор сургуулийн 11а ангийн хамт олон, ангийн багшид Өргөмжлөл, 110.000 төгрөгийн үйлчилгээ авах эрхийн бичиг тус тус гардууллаа.

Аюултай хог хаягдал болох бүх төрлийн хаягдал зай/батарей/, ашиглалтгүй бүх төрлийн гар утас, повер банк, чихэвч, цэнэглэгч, жижиг зайт төхөөрөмжүүд, антибиотик, эм бэлдмэл хаягдлыг цуглуулах дадал суулгах зорилготой "Гэрэлт ирээдүйн төлөө аюулыг авдарлая Дундговьд" уралдааныг Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран аймгийн 15 сумын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгууллаа.Нийт 8 сургуулийн 12 ангийн сурагчид оролцож, 335.5 кг аюултай хог хаягдал цуглуулж, байгаль дэлхийгээ аварсан байна.Удирдамжийн дагуу цуглуулсан хогний хэмжээ, ангилсан байдал, сургалт зохион байгуулсан зэргийг харгалзан шагналт байранд доорх ангиуд орсон байна. Мөн идэвхтэй оролцсон: Хүмүүнлэг сургуулийн 10а анги, Цэгц билиг сургуулийн 6а, 6б, 8а анги, Дэлгэрхангай сумын ЕБСургуулийн 6а анги, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 8б анги, Эрдэнэдалай сумын Солонго эко клуб, Дэрэн сумын ЕБСургуулийн 7а анги, Говийн-Ирээдүй цогцолбор сургуулийн 8б ангиудад талархал хүргүүллээ.



Сүүлд нэмэгдсэн