БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Ил тод байдал

ДУНДГОВЬ АЙМГИЙН “ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” ДЭД ХӨТӨЛБӨРӨӨС БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН 2 АЛБАН ХААГЧИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Аймгийн Засаг даргын санаачилгаар 2021–2025 онд Дундговь аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэг албан хаагчид эрүүл мэндийн 2,0 сая төгрөгийн дэмжлэг, нэг албан хаагчид магистрын сургалтын төлбөрийн 500.000 төгрөгийн дэмжлэг тус тус үзүүлэв. Орон нутагт зайлшгүй шаардлагатай, өндөр чадамж бүхий боловсон хүчнийг бэлтгэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, нийгмийн асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэж байгаа Засаг дарга Ц.Мөнхбатад талархал илэрхийлье.