БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод”үндэсний хөдөлгөөн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулах ажлын хүрээнд Киргиз улсаас ирсэн төлөөлөл хөдөө орон нутагт жимсний мод нутагшуулах боломжит газруудыг тогтоох, судлах асуудлаар суурь судалгааг Дундговь аймагт хийлээ. Энэ хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзах, цэцэрлэгт хүрээлэн, жимсний мод үржүүлэг байгуулах газар сонгох, цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, хамгаалалт, тарих зүйлийн сонголт, хөрсний шинжилгээ авах, уур амьсгалын олон жилийн дата мэдээлэлд боловсруулалт хийх ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Сүүлд нэмэгдсэн