Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын Ойн ангийн албан хаагчид аймгийн Засаг даргын захирамжаар Монгол үндэсний бахархал болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний дээл хувцсаа сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт өмсөж хэвшүүлэх уриалгад нэгдлээ. Газрын дарга энэхүү өдөр үндэсний хувцсаа өмсөж, монгол бичгийн сургалт, уншлага хийх тухай тушаал гаргалаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Ахлах мэргэжилтэн Б.Батхүү
Утас: 89006844
Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Ахлах мэргэжилтэн Б.Батхүү
Утас: 89006844
Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Ахлах мэргэжилтэн Б.Батхүү
Утас: 89006844
Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn
Тус газраас жил бүр зохион байгуулдаг салбарын албан хаагчдын сургалтыг 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Сургалтаар "Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээнд зарцуулах, төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилт болон анхаарах асуудлууд, "Тэрбум мод" хөдөлгөөний явц, орон нутгийн хэмжээнд хэрэгжилт, Хяналт шалгалтын хууль, эрх зүйнорчин анхаарах асуудлууд зэрэг салбарын холбогдох мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Ахлах мэргэжилтэн Б.Батхүү
Утас: 89006844
Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Дундговь аймгийн Байгаль орчны газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд байгаль орчны газрын дарга Н.Гантулга 2024 онд байгаль орчны чиглэлээр орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, салбарт шийдвэрлэх шаардлагатай болон орон нутагт тулгамдсан асуудлыг сайд болоод ажлын хэсэгт танилцуулж, санал солилцлоо. Уулзалтын үеэр байгаль орчны салбарт үр бүтээлтэй, санаачилгатай ажилласан албан хаагчдын салбарын сайдын жуух бичиг болон Байгаль орчны тэргүүнээр шагналаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Ахлах мэргэжилтэн Б.Батхүү
Утас: 89006844
Мэйл хаяг: batkhuu@baigali.du.gov.mn