“Усны тухай хууль”-аас
27 дугаар зүйл. Ус хэрэглэгчид олгох зөвшөөрөл
27.1.Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно.
27.2.Ус хэрэглэгч зөвшөөрөл авахдаа аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргах бөгөөд өргөдөлд дараах мэдээллийг тусгана:
27.2.1.ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ;
27.2.2.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар;
27.2.3.худгийн мэдээлэл.
27.3.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчийн худаг, цооногийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгоно.
27.4.Ус хэрэглэгч ашиглалтын зориулалтыг өөрчлөх, зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргах, суваг шуудуу татахыг хориглоно.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү...Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж
Усны ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэзаяа
Утас: 88210582
Мэйл хаяг: erdenezaya@baigali.du.gov.mn