Зүүн
азийн цөлжилт, шар шороон шуурганаас сэргийлэх зорилгоор Дундговь аймгийн төв
Мандалговь хотод БНСУ-ын Гуяан хот, Мандалговь хот 2009 онд хамтран ажиллах
гэрээ байгуулж, 10 жилийн хугацаанд 100 га талбайд ойн зурвас байгуулах ажлыг
эхлүүлж амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажлын хүрээнд 2009-2019 онд 100 га талбайд 100000
мод, сөөг тарьж 78,5 хувьтай ургуулаад
байна. Ойн
зурвасын усалгааг 1200 метр цэвэр усны төвлөрсөн системд холбох ажлыг орон
нутгийн хөгжлийн сангийн 119.5 сая
төгрөгөөр гүйцэтгэж усалгааны асуудлыг шийдвэрлэсэн. 2020-2022 онд Гуяан хотын
360.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 70,000 ширхэг дуслын усалгааны систем
суурилуулж ашиглалтанд оруулсан.
2020 оноос эхлэн 3 жилийн хугацаанд
арчилгаа усалгаа хийх асуудлыг шийдвэрлэн ажилласан. 2022 онд ойжуулсан талбайг Сайнцагаан сумын Хот тохижуулах газарт хүлээлгэн өгч, Сум
дундын ойн анги мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллаж байна.
төслийн дэлгэрэнгүй тайлантай энд орж танилцана уу...