БАЙГАЛЬ ОРЧИН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Цаг үеийн мэдээ, мэдээлэл

БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭР 315 ТОНН ХОГ, ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

      Аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 01-ний өдрийн А/787 дугаар захирамжаар Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Бүх нийтийн цэвэрлэгээнд 50 төрийн байгууллага, 95 аж ахуйн нэгжийн 603 төрийн албан хаагч, иргэд оролцож 315 тонн хог хаягдлыг цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хаясан байна. Цаашид байгууллагуудын цэвэрлэх талбайн хуваарилалтыг дахин хийх, цэвэрлэгдээгүй үлдсэн талбайн хог хаягдлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас түр ажлын байр төслийг хэрэгжүүлэн Хот тохижуулах газар, Сайнцагаан сум хамтран зохион байгуулах, бүх сумд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах талаар аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун чиглэл өгөв. Мөн Монгол бахархлын өдрөөр бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон нийт албан хаагчдад илүү цагийн нэмэгдлийг олгохыг үүрэг болголоо.

Сүүлд нэмэгдсэн