"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдааг 2023 оны 05 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд Мандал худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгээр

Ногоон ажлын байр,

Хүнсний ногооны үр үрсэлгээ, бордоо

Модны тарьц суулгац

Тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ

Мод, цэцэг тарих арчлах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг танилцуулан, худалдаалах

Холбогдох мэргэжлийн байгууллагууд танд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх болно.

Зохион байгуулагчид: Аймгийн Засаг даргын тамгын газар, Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хот тохижуулах газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА