Орон нутгийн байгаль орчны салбарын мэрнэжилтнүүдийн чадавхжуулах танхим, хээрийн дадлага хосолсон “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үр дүнг үнэлэх”, “Уурхай дахь усны нөөцийн ашиглалт, хамгаалалд хяналт хийх” 3 өдрийн сургалт өндөрлөлөө.
MERIT төслийн үндэсний зөвлөх баг болон Канад Улсын техникийн зөвлөхүүд хамтран боловсруулсан “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх” болон “Уурхайн усны нөөцийн зохистой ашиглалт, хамгааллыг хянах” хээрийн гарын авлагуудын аргазүйг танилцуулж, практик хэрэгцээнд илүү нийцүүлэн сайжруулах зорилгоор агуулга, хэмжилтийн арга хэрэгсэл, аргачлал зэрэгт оролцогчдоос санал, шүүмж авах зорилготой танхим болон дадлага хосолсон 3 өдрийн сургалт 2022 оны 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа.
Сургалтад Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхай, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, Экологийн цагдаагийн алба болон усны сав газрын захиргааны мэргэжилтнүүд, 15 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нар оролцлоо.