ДУНДГОВЬ АЙМАГ "УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО- 2022” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

ДУНДГОВЬ АЙМАГ

Дундговь аймаг “УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО- 2022” Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнд 2022 оны 5 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд оролцлоо.
Дотоодын аялагчдад зориулан дотоод, гадаадын аяллын бүтээгдэхүүн, 21 аймгийн аялал жуулчлалын хөтөлбөр маршрут мэдээ мэдээлэл, үйлчилгээг нэг цэгээс хүртээмжтэй хүргэх, хариуцлагатай аялагчийг төлөвшүүлэх зорилготой үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Мөн бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг нэмэгдүүлж, орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлэх, аяллын биржийн үйлчилгээг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой.
Тус үзэсгэлэнд аймгийн Музей, бэлэг дурсгал эрхлэгч хоршоод оролцож бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна аймгийн байгалийн үзэсгэлэнт газар болон музейн цахим танилцуулга мэдээллийг 1500 иргэдэд хүргэсэн. Мөн аймгийн аялал жуулчлалын газрын зураг, аялал жуулчлалын нэгдсэн танилцуулга, музейн брошур, тараах материал 500 ширхэгийг тараасан.



сэтгэгдэл

САЙТЫН ХАНДАЛТ

Өнөөдөр:339579
Энэ долоо хоногт339579
Энэ сард339579
Нийт хандалт:339579
Таны IP:44.200.171.74
ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА