"8 ТҮМЭН МОД" ТАРИХ ХӨДӨЛГӨӨН ЭХЭЛЛЭЭ

Ханш нээж урин дулаан мод тарих улирал хаяанд ирлээ. Газрын доройтол, цөлжилт, хуурайшилтийн эсрэг Дундговийн айл өрх бүр 8-аас доошгүй, аж ахуйн нэгж байгууллагууд 80-аас доошгүй  мод тарьж аймгийн 80 жилийн ойг угтаад 2022 он гэхэд 3 удаагийн тарилтаар "8 ТҮМЭН МОД" тарих ХӨДӨЛГӨӨН-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас эхлүүлж байна. Хөдөлгөөний хүрээнд иргэдийг идэвхижүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын вэб сайт болон фэйсбүүк группт өдөр бүр мод тарих, арчлах, ургуулах, ногоон байгууламжийн төлөвлөлт хийх зэрэг мэдээллийг оруулж байх болно. 



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА