УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ "ЭХ ДЭЛХИЙН ЦАГ" АРГА ХЭМЖЭЭНД НЭГДСЭН ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөдөлгөөнийг 2007 оноос эхлэн зохион байгуулж, манай улс 2010 оноос жил бүр оролцож байгаа.
"Эх дэлхийн цаг” хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд ингэснээр хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж чадах юм.
Бидний хувьд байгаль эх дэлхий маш чухал гэдгийг мэддэг боловч байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх, төлжих хугацаанаас өмнө бохирдуулж, устгаж байна. Өнгөрсөн жилүүдэд төв талбайдаа цуглаж тэмдэглэдэг байсан ч цар тахлын улмаас 2021 онд цахим орчинд уриалга гаргав.
COVID-19 цар тахлаас шалтгаалан байгаль орчны олон төсөл хөтөлбөр, арга хэмжээ хойшилсон ч гэсэн байгаль орчноо хайрлаж хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуугарах залуусын дуу хоолой цахим орчинд төдийгүй дэлхий дахинаа нэмэгдсээр байна.
Дэлхийн бүх хүмүүсийг нэг өдөр, нэг цагт, нэг зорилгын төлөө нэгтгэж чаддаг цорын ганц хөдөлгөөн "ЭХ ДЭЛХИЙН ЦАГ"-т нэгдэж 2021.03.27-нд 20:30-21:30 цагт 1 цагийн турш нэгдэв. Дундговь аймгаас нэгдсэн дараах байгууллагуудад талархалаа.
 

Сум дундын ойн анги

Цагдаагийн газар

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар

Хүнс, хөдөө аж ахуйн газар

Аймгийн ЗДТГ

ДУндговь аймгийн статистикийн хэлтэс

Хүмүүнлэг сургууль

Мандал сургууль

Говийн-Ирээдүй цогцолбор сургууль

Баянжаргалан сум



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА