МОД ТАРЬСАН ИРГЭН, ААН БАЙГУУЛЛАГАД ТАЛАРХАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

МОД ТАРЬСАН ИРГЭН, ААН БАЙГУУЛЛАГАД ТАЛАРХАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

Аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулсан иргэн, ААНБайгууллагуудад 03 дугаар сарын 21 буюу “Дэлхийн ойн өдөр” талархал, тарьц суулгаж авах эрхийн бичиг, дусргалын зүйл хүргүүлэв.
Сайнцагаан сумын иргэн Л.Ганбат, Р.Лхагвадорж, Д.Эрдэнэчулуун, Х.Эрхэмсайхан, О.Баттөмөр нар хашаандаа 100-200 орчим мод тарьж, хэлбэржүүлж, үлгэр жишээ амьдрах орчноо бүрдүүлсэн байна. Мөн Аймгийн нэгдсэн эмнэлэг, Дундговь аймаг дахь цагдаагийн газар, ХАС банк, 7 дугаар цэцэрлэг, "Ган-Илч" ХХК, Эрүүл мэндийн газар гэсэн 6 байгууллага хашаа болон нийтийн эзэмшлийн талбайд зүлэг тарих, мод хэлбэржүүлж тарих зэрэг ажлыг сүүлийн 2 жилд эрчимтэй хийж, албан хаагчдын болон иргэдэд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн болно.
“Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян”



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА