ХЯМД АМАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦАХИМ ЭКСПО

ХЯМД АМАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦАХИМ ЭКСПО

"ХЯМД АМАР" цахим үзэсгэлэнд Дундговь аймгийн 3 жуулчны бааз нэгдлээ.
    Цар тахалтай холбоотойгоор олон улсын аялал жуулчлалын урсгал бүрэн зогссон энэ салбарт ажилладаг үйлчилгээний газрууд их хэмжээний эдийн засгийн алдагдал хүлээгээд байна. 
Үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлын үед дотоодын үйлчилгээний байгууллагуудаа дэмжих, үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, зочид буудлуудад эдийн засгийн эргэлтийг бий болгох, аялахаар төлөвлөж буй иргэдэд хөнгөлөлттэй бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох зорилгоор “ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг  2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна. 
Та бүхэн Дундговь аймгаар аялахаар төлөвлөж байгаа бол үзэсгэлэнд оролцож аж ахуйн нэгжүүдэд захиалгаа өгөөрэй. 
Тус үзэсгэлэнг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ihotel.mn хамтран зохион байгуулж байна. 



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА