ЗАГАН ОЙД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗАГАН ОЙД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сум дундын ойн анги, Экологийн цагдаатай хамтран Өлзийт сумын 1, 2 дугаар багийн нутагт заган ойд хяналт шалгалтыг хийж, 11 айл өрхөд заган ойгоос түлээ түлш бэлтгэх болон бусад зорилгоор заган ойд хохирол учруулж болохгүй, хохирол учруулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдэгдэл тараав. Зөрчил гаргасан 2 айл өрхийг илрүүлж, мэдүүлэг аван цаашид шалгахаар болов.

Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой. Хэзээ орох нь мэдэгдэхгүй бороонд найдалгүйгээр хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг мод юм. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг. Зээмэг, Таван алд, Галба, Борзонгийн говь гээд маш их заган ой бүхий өргөн их говиудын модын нөөц байхгүй болж энд тэнд оохор цоохор болон үлджээ.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА