"НӨХӨН СЭРГЭЭЛТ-2020" АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА

Улсын хэмжээнд  “Нөхөн сэргээлт-2020” тусгай арга хэмжээ 3 үе шаттай зохион байгуулагдаж байна. 
       Аймгийн Засаг даргын 2020 оны А/186 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянжаргалан, Гурвансайхан сумдын нутаг дэвсгэрт бичил уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийсэн байдалд хяналт шалгалт хийлээ.
       Шалгалтаар бичил уурхайд нөхөн сэргээлт хийх аргачлалын дагуу бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдээс асуумж авч, бичил уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын өнөөгийн нөхцөл байдал, нөхөн сэргээлтийн талбайг бодитой тодорхойлох, дүгнэлт хийх, цаашид нөхөн сэргээлгүй орхигдсон газарт учруулсан хохирлыг тооцуулан, нөхөн сэргээлгэхээр нөхөрлөлийн бүлгүүдэд арга зүйн зөвлөмж, чиглэл өглөө.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА