ТӨСЛИЙН НЭГЖ СОНГОН ШАЛГАРУУЛНА

ТӨСЛИЙН НЭГЖ СОНГОН  ШАЛГАРУУЛНА

БОАЖЯамнаас "ОРОН НУТАГТ ХАЯГДАЛ ХУВАНЦАР САВ НЯГТРУУЛАН ШАХАХ, БУТЛАГЧ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЖ ХОГ ХАЯГДЛЫН ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ ДЭМЖИХ" ажлын хүрээнд аймгийн хэмжээнд дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулан, ангилан ялгах менежментийг сайжруулах төслийн хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд аймагт дахивар хаягдлал нягтруулах төхөөрөмж нийлүүлэгдэж, суурилуулагдах ажил явагдана. 
Тус төслийг хэрэгжүүлэхэд "МОГ ПЛАСТИК" ХХК төслийн нэгжид хог хаягдлын зөвлөх үйлчилгээг, сургалт, менежментийн үйлчилгээг хүргэж тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж ажиллана. 
Төслийг 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Аймгийн БОАЖГазар, хариуцан ажиллах иргэн, ААНБ /төслийн нэгж/ болон "МОГ ПЛАСТИК" ХХК гурвалсан гэрээ байгуулж ажиллах юм. 
 Төслийн нэгж нь дараах шаардлагыг хангасан байна. ҮҮНД: 
1. Одоо энэ төрлийн буюу дахивар хаягдал бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байх. 
2. Үйл ажиллагаа явуулах эзэмшлийн газар, хашаатай байх. 
3. Тухайн газартаа тоног төхөөрөмж ажиллуулах 380В-ийн цахилгаан холболттой байх.
4. Дахивар хаягдал тээвэрлэх бага оврын ачааны машинтай байх. 
Дээрх шаардлагыг хангасан иргэн, ААНБайгууллага 70593990 утсаар холбогдоно уу. 



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА