"БАГА ГАЗРЫН ЧУЛУУ"-Д ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭВ

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санхүүжилтээр “Бага газрын чулуу” улсын тусгай хамгаалалттай газарт байгаль хамгаалагчийн байр, сайжруулсан эрэгтэй, эмэгтэй 00, орц гарцын хаалга, мэдээллийн самбар хийх ажлыг аймгийн “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбоотой хамтран хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлын хүрээнд 20 гаруй жилийн турш Бага газрын чулууны уулын амьтан, ургамлыг хамгаалах, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх ажилд хоногийн 24 цаг бороо, шороо, халуунд халж, гадаа гандаж явдаг байгаль хамгаалагч зуны улиралд ажиллах байртай болж, ажиллах орчин нөхцөл сайжирч байна.

Мөн тус газрын Нүдний рашаан, Жаргалантын агуйд мэдээллийн самбар байрлуулж, Сөдөтийн аманд сайжруулсан 00 хийснээр  орчны бохирдлыг бууруулах, гадаад, дотоодын аялагч жуулчдын тав тухыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүллээ.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА