"ЦАГААН СУВАРГА" ОРЧИМД БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Аймгийн тусгай хамгаалалттай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий "Цагаан суварга"-д өнгөрсөн жил аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас био 00, сурталчилгааны самбар зэргийг байршуулсан. 2020 онд дотоодын аялагчид "Цагаан суварга"-ыг ихээр зорих болсонтой холбогдуулан  хариуцлагатай аялал жуулчлалыг бий болгох үүднээс Өлзийт сумын байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр "Цагаан суварга" дээр хамгаалалтын ажилтны байр барьж, олон салаа замыг цэгцлэн хаалт, замын хаалтын шон босгож зохих тэмдэглэгээнүүд байршуулав.
Цаашид тохижилтын энэхүү ажил үргэлжилж аялагчдын отоглох цэг байгуулах, аюулгүй байдлын болон мэдээллийн самбар нэмж байршуулах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. 



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА