"ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ" ЦАХИМ УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

Байгаль орчноо хайрлан хамгаалах байгалийн баялгийг нөөц, даацаас нь хэтрүүлэхгүйгээр зохистой хэрэглэх, боловсрол, хүмүүжил, хандлагыг ирээдүй хойч үеийнхэндээ төлөвшүүлэх замаар боловсролыг олгох, олон нийтэд сурталчлах зорилгоор 03 дугаар сард тохиох байгаль орчны тэмдэглэлт өдрүүд болон “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогссон байгаатай холбогдуулан сурагчдын дунд захидлын уралдаан зарласан.

Цахим уралдаанд нийт 33 сурагч, багачууд оролцож, байгаль хамгаалахад өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэлээ. 

9-11 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Ирээдүйгээс ирсэн захидал" уралдаанд

1-р байр Э.Бүжинлхам

2-р байр Б.Баасанжаргал

3-р байр Ж.Энхжин

тусгай байр Э.Цэрэнжаргал

Олон нийтийн хандалт хамгийн их авсан шагнал Ж.Ундрах

Нэрэмжит шагнал Ж.Золжаргал тус тус байр эзэлсэн байна.

4-9 дүгээр ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Хандлагаа өөрчилье" бүтээлийн уралдаанд

1-р байр Б.Энхбилэг "Шувууны үүр болон сакура цэцэг" 2 бүтээл

2-р байр О.Янжинлхам "Хандлагаа өөрчилье" 2 бүтээл

3-р байр Э.Өнөболд "Эко байшин", "Усаа хэмнэе" 2 бүтээл

Тусгай байр О.Эрдэнэтүшиг "Гэрлэн дэнлүү"

Олон нийтийн хандалт хамгийн их авсан шагнал П.Энхбуян "Амьтнаа хайрлан хамгаалъя" бүтээл

Нэрэмжит шагнал О.Болорцэцэг "Дэлхийн дулаарлын эсрэг" бүтээл тус тус шалгарсан байна.

Бага насны хүүхдүүдийг оролцуулсан "Хандлагаа өөрчилье" видео уралдаанд

1-байр Мандал сургуулийн 3б сурагч Б.Энхрийлэн "Усаа хэмнэе"

2-р байр 5-р цэцэрлэгийн бэлтгэл бүлэг Ц.Анужин "Даавуун тор хэрэглэцгээе"

3-р байр 5-р цэцэрлэгийн бэлтгэл бүлэг Б.Бишрэл

4-р байр Баянжаргалан сум Д.Индра "Хогоо хогийн саванд хийж хэвшье" тус тус шалгарсан байна. Бүтээлээ ирүүлсэн нийт сурагч, багачууддаа баярлалаа. 



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА