АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ХОЙШЛОГДЛОО

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ХОЙШЛОГДЛОО

Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг АЙ ТИ ЭМ /ITM/ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн товыг 2020 оны 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдээс өөрчлөн шинэчилж 2020 оны 10 дугар сарын 29-31-ний өдрүүд болгон хойшлуулж зохион байгуулах боллоо.

Тус үзэсгэлэн нь 1999 онд анх МАЖХолбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар анх зохиогдож ирсэн түүхтэй бөгөөд энэ жил 21 дэх жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөсөн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал болох шинэ коронавирусын тархалтаас үүдэн хөл хорио тогтоон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан хойшиллоо. “Ай Ти Эм” нь нийслэл хот, 21 аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагддаг, гадаад, дотоодын оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол Улсад зохион байгуулдаг хамгийн том үзэсгэлэн бөгөөд аялал жуулчлалынхан шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдгаас гадна энэ салбарын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой байдгаараа давуу талтай.

Дундговь аймгийн хувьд нутаг орноо сурталчлах, жуулчин хүлээн авах гэрээ байгуулах, аялал жуулчлалын эвент арга хэмжээгээ танилцуулах байдлаар уг үзэсгэлэнд сүүлийн 5 жил нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцдог.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА