03 ДУГААР САРЫН 22 ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

03 ДУГААР САРЫН 22 ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

Өнөөдөр дэлхийн усны өдөр 

Энэ жилийн усны өдрийг усны хомсдол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын улс орнууд дуу хоолойгоо нэгтгэж “Бид цаашид хүлээж болохгүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай оронд сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын температурын жилийн дундаж хэм 2.25°С-ээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж өөрчлөлтөөс (0.85°С) хэд дахин өндөр байгаа юм. Судалгаагаар 1971 оны байдлаар нийт газар нутгийн 63 хувьд олон жилийн цэвдэг тархсан гэж үзэж байсан бол 2016 онд 29.3 хувь болоод байгааг тогтоожээ. Манай улсад цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдэл жилд дунджаар 54 удаа тохиодог ч сүүлийн 20 жилд давтамж нь хоёр дахин нэмэгдсэн байна.

ДУСАЛ УС БҮР БИДНИЙ ИРЭЭДҮЙ.

Хүн бүр ус хэмээх чандмань эрдэнээ хайрлан, өдөр тутмын амьдралдаа усаа хэмнэх зөв дадал зуршлыг хэвшүүлснээр бидний ирээдүйд нүүрлэж болзошгүй усны хэт хомсдол, цөлжилт зэргээс урьдчилан сэргийлж чадах юм шүү.

 



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА