БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР ЭМЭГТЭЙ АЛБАН ХААГЧДАД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОЛОО

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР ЭМЭГТЭЙ АЛБАН ХААГЧДАД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОЛОО

Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох шинэ коронавируст халдвар манай улсад илэрсэнтэй холбогдуулан халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар байгууллагын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй 6 эмэгтэй албан хаагчдад 03 дугаар сарын 19-ний өдрөөр 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цалинтай чөлөө олгов. Тус албан хаагчид өөрийн хариуцсан чиглэлээр ажил, хугацаатай мэдээ тайланг онлайнаар хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд ажил дээрээ ирэх юм.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА