"ГҮЙЕ, ТҮҮЕ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР 4 ГА ТАЛБАЙН 10 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Монгол орон даяар 1 жилийн хугацаатай хэрэгжиж буй "Хоггүй цэвэрхэн Монгол" аяны хүрээнд гүйнгээ хүрээлэн буй орчны хог хаягдлыг цэвэрлэх "ГҮЙЕ, ТҮҮЕ" арга хэмжээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээнд нийт 9 байгууллагын 80 гаруй албан хаагчид, сурагчид оролцож аймгийн төвөөс урагш наадмын талбайн ойролцоох нийт 4 га талбайгаас 10 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Хоггүй, цэвэрхэн Дундговийн төлөө бидэнтэй нэгдсэн та бүхэнд баярлалаа.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА