"АДУУ, АЙРАГНЫ БАЯР" АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТМОЛ ЭВЕНТ БОЛЛОО

Намрын сүүлчийн аялал жуулчлалын эвент арга хэмжээ “Адуу, айрагны баяр-2019” Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших улсын тусгай хамгаалалттай “Бага газрын чулуу” байгалийн дурсгалт газарт 2019 оны 09 дугаар 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Эвент арга хэмжээний үеэр жуулчдад зориулсан морь бугуйлдах, уурга шүүрэх, сур харвах, монгол гэрт зочлуулан, идээ ундаагаар дайлах үзүүлбэрүүд болон хуруу наадаан, дэмбээ, хэн сайн айраг уух вэ тэмцээнүүд, бөхийн барилдаан, дааганы уралдаан зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Америк, Япон, Солонгос, Индонез, Ямайк орны жуулчид болон дотоодын нийт 200 орчим жуулчид үзэж сонирхлоо. Энэхүү арга хэмжээ жил бүр тогтмол зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газар, Адаацаг, Дэлгэрцогт сумын иргэд, малчид, “Баянбулаг” жуулчны баазад талархал илэрхийлье.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА