УЛС ОРОН ДАЯАР ХЭРЭГЖСЭН ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ АЯНД ДУНДГОВЬЧУУД НЭГДЛЭЭ

УЛС ОРОН ДАЯАР ХЭРЭГЖСЭН ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ АЯНД ДУНДГОВЬЧУУД НЭГДЛЭЭ

Байгаль дэлхийдээ цэвэр наадахыг эрхэмлэдэг наадамчин олон өнөө жил хоггүй цэвэр наадав. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улс орон даяар “Цэвэрхэн наадацгаая” аяныг эхлүүлсэн билээ.

Дундговь аймгийн хувьд "Цэвэрхэн наадацгаая" уриалгыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түгээж ажиллалаа. Аймгийн баяр наадмын өдрүүдэд  Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын ногоон паспорт эзэмшигч сурагчид хамтран наадамчин олондоо хоггүй наадахыг уриалж, наадмын үеэр худалдаа үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, иргэдэд хоггүй цэвэрхэн наадах уриалгыг сурталчилж, зурагт хуудас байршуулж, аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уут тарааж, 20 төрлийн видео шторкуудыг олон нийтийн сүлжээгээр түгээлээ. Хогийг түүх биш, хогийг тарихгүй байх хандлагыг төрүүлэх нь чухал юм.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА