Дундговь аймагт
тавтай морил

Уяхан замбуу тивийн наран урлагийн их наадам-2019

Уяхан замбуу тивийн наран урлагийн их наадам-2019
Болох газар
Уяхан замбуу тивийн наран урлагийн их наадам-2019
Эхлэх хугацаа
2019-08-10 09:00:00

Хаана: Их газрын чулуу, Гурвансайхан сум, Дундговь аймаг

Хэзээ: 2019 оны 08 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд          

             Нүүдэлчин түмнийхээ яндашгүй ундарга, өв их соёл, бахархал болсон уртын дуугаа байгалийн гайхамшиг цогцолсон "Их газрын чулуу" задгай театрын тайзнаа 3000 дууч, хуурчдаа урин залж, мөнх тэнгэртээ дуун цацал өргөсөн их тоглолтыг Дундговьчууд бид эгшиглүүлнэ. 

             Энэхүү их наадмыг зохион байгуулснаар дуу хуурын өлгий Дундговь нутгаа алдаршуулж, Монголын тал хээр нутаг, нүүдэлчдийн уламжлалт ардын соёл, урлагийг дэлхий даяар сурталчилсан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орныхоо түүхэнд тэмдэглэгдэж үлдэх онцгой үйл явдал болно гэж үзэж байна. 
Энэ ч утгаараа “300 морин хуурч, 300 уртын дуучдын ардын урлагийн бага наадам”, “700 уртын дууч, морин хуурчдын бага наадам”-ыг аймагтаа төдийгүй улсдаа анх удаа зохион байгуулж, Монгол ардын уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан.  
Арга хэмжээ:

-Нар угтах ёслол

-Монгол өв соёл, ёс заншил аж байдлыг харуулсан монгол хүрээ
-Монгол үндэсний бэсрэг наадам
-Олон улсын зураачдын уран бүтээлийн "Хөх салхи" үзэсгэлэн 
-Монгол туургатны язгуур урлагийн "Эх-Ундарга" тоглолт
-Дуу хуурын орон хүндэтгэлийн тоглолт
-Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал 3000 уртын дуучид, морин хуурчдын хүндэтгэлийн тоглолт

-Айрагны баяр

-Уран үгсийн чуулган яруу найргийн цэнгүүн

-Монгол хувцас загварын шоу

-Дундговь аймгаас төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын нэгдсэн тоглолт тус тус зохион байгуулна.
 



сэтгэгдэл

САЙТЫН ХАНДАЛТ

Өнөөдөр:138215
Энэ долоо хоногт138215
Энэ сард138215
Нийт хандалт:138215
Таны IP:18.208.202.194