Гурвансайхан суманд 8 га талбайд ойн зурвас байгуулав

Гурвансайхан суманд 8 га талбайд ойн зурвас байгуулав

Гурвансайхан сумын төвийн зам дагуу 8 га талбайд мод тарих арга хэмжээнд ЕБС-ийн эко клубын сурагчид болон сумын иргэд оролцлоо.

“Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ы хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран “Нээлттэй хаалганы өдөр”, “Бүх нийтээр мод тарих” өдрийн арга хэмжээ, 9 төрлийн модын тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд анх удаа Гурвансайхан суманд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы үеэр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын мэдээллээр иргэдийг мэдээллээр ханган, тараах материал брошур тарааж, сумын төрийн албан хаагчдын дунд байгаль орчныг хамгаалах хуулийг сурталчлах “Цэц” тэмцээн, асуулт хариултын тэмцээн, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Алтан хонх” тэмцээнийг тус тус зохион байгууллаа. 
Мөн ЕБС-ийн сурагчдад “Байгальд ээлтэй амьдрах тухай”, “Хаврын улиралд модыг хэрхэн арчлах талаах” сургалтуудыг хийж, мод тарьж байгаа зөвлөгөө авах хүсэлтэй иргэд, байгууллагын хашаанд очиж, газар дээр нь зөвлөгөө өгч, тайралт хийж, тарьц суулгаж худалдаалж ажиллалаа. 
2 өдрийн арга хэмжээнд нийт 200 орчим иргэд, сурагчид оролцож цөлжилтийг бууруулах, шар шороон шуургыг багасгахад хамтран ажиллалаа. Байгаль хамгаалах нь иргэн бүрийн үүрэг, оролцоо юм.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА