Дундговь аймагт
тавтай морил

Шуудан холбоо

Дундговь аймгийн газар  нь үндсэн 29 ажилтан, гэрээт 13 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Дундговь аймгийн газар нь сүлжээний ашиглалт үйлчилгээг хариуцах, өргөтгөл хийх, тус сүлжээг тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний бүх компаниудад төв компанийн зөвшөөрлийг үндэслэн ашиглуулах замаар сүлжээний үйлчилгээ эрхлэх орон нутгийн салбар юм.

Эрхэм зорилт:

  • Бид өндөр хурдны үндэсний сүлжээгээр орон зай, цаг хугацааны ялгаваргүйгээр цахим үйлчилгээг найдвартай хүргэх нөхцлийг бүрдүүлнэ.
  • Ашиглалтанд байгаа техник тоног төхөөрөмжийг хэвийн, найдвартай ажиллуулах.
  • Гарсан гэмтэл саатлыг тухайн бүрт хурдан шуурхай хяналтын хугацаанд чанартай хийж гүйцэтгэх
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль болон бусад хууль дүрэм журмыг чанд сахиж ажиллах.
  • Найдвартай тасралтгүй сүлжээгээр хангах
  • Орчин үеийн тоног төхөөрөмжинд ажиллах чадвартай, мэдлэг туршлагатай боловсон хүчин бэлдэх, авч ажиллах

Манай байгууллага нь 13 суманд шилэн кабелийн үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, 1 суманд агаарын шугам, радио релейны 7 станц, Дамжуулах байгууламжийн техник ашиглалт, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажилладаг.

Мобикомын сайтуудын болон 15 суманд үүрэн телефоныг дамжуулж тэжээлийн найдвартай ажиллагааг ханган, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг хэрэгжүүлж, хяналт тавин ажиллаж байна.Аймгийн төвд гол кабельд 2200 хос, салбар кабельд 2060 хосын багтаамжтай физик кабелиар телефон цэгийн үйл ажиллагаа явуулдаг.

29 аж ахуй нэгж, байгууллагуудтай түрээсийн болон ашиглалтын гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Санхүү, аж ахуй

Байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй нөхцлийг хангаж өгөх үүрэг, зорилготой тус тасгийн бүрэлдэхүүнд нягтлан бодогч, нярав, жолооч, харуул, үйлчлэгч гэсэн хүмүүс ажил үүргийн хуваарийн дагуу харъяалагдан ажиллаж байна.

Хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах , ажлын байрны ариун цэвэр, хэвийн нөхцлийг хангах, цахилгаан, түлш, шатахууны зарцуулалтад хянах тавих, хөрөнгийн засвар үйлчилгээ зэргийг хариуцаж, байна.

  • Газрын удирдлага зохион байгуулалт, орон тоо бүтэц, хүний нөөцийн талаар оновчтой бодлого боловсруулах
  • Байгууллагын санхүү, үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалт, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж ажиллах
  • Газрын санхүүгийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах.
  • Тайлан нэгтгэлийг бэлтгэн гаргах

Техникийн алба

Үндсэн сүлжээний дагуу бүх төхөөрөмж, тоон радио релей, шилэн кабелийн тоног төхөөрөмж, физик кабель, агаарын шугам, нягтруулгын төхөөрөмж зэргийн урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, хэмжилт тохируулгийн ажлыг график төлөвлөгөөтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх, сүлжээний үндсэн хөрөнгийн ашиглалтыг бүрэн хариуцаж, ашиглалтанд байгаа техник тоног төхөөрөмжийг хэвийн, найдвартай ажиллуулах.

  • Сүлжээний дагуу бүх ИТА-уудыг өдөр тутам шуурхай технологийн удирдлагаар хангаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдалыг ханган ажиллаж байна
  • Сүлжээний дагуу сумдын болон РРСтанцуудын цахилгаан зай тэжээлийн төхөөрөмжийн найдвартай ажиллагаа хангах.
  • Кабель шугамын байгууламжийн засвар үйлчилгээ,сүлжээ зохион байгуулалтыг төлөвлөгөө гарган мөрдөж, технологийн дагуу хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах

Холбоо барих:

Нэр

Албан тушаал

Утас

Цахим шуудан

1

С.Түвшинжаргал

Газрын дарга

70592525

99068723

tuvshinjargal.su@icnc.mn

2

Л.Баасансүрэн

Ерөнхий инженер

70593876

99107448

baasansuren.l@icnc.mn

3

Р.Лхагвасүрэн

Ерөнхий нягтлан

70593663

95955911

lkhagvasuren.r@icnc.mn

 


Фото мэдээлэл



сэтгэгдэл

Утас
Факс
Мэйл
Вэб
Хаяг