Дундговь аймагт
тавтай морил

Аймгийн музей

Дундговь аймгийн музей 12 танхимд үзмэрээ дэглэн үзүүлдэг бөгөөд нийт 4678 ширхэг үзмэртэй. Шашны 1000, угсаатны зүйн 3000 гаруй үзмэр, хүрлийн үеийн олдвор 700-гаад хадгалагдаж байгаа нь Монгол улсын улс, аймгийн чанартай музейнүүдийн хамгийн олон цуглуулга юм. НТӨ VIII зуунаас III мянганд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан цуглуулганд амьтны загварт хүрэл 60ширхэг, унжлага 40 ширхэг, хүрэл сум 400 ширхэг, хүрэл хутга 50 ширхэг, олом, арал 150 ширхэг, ахуйн хэрэглээний хүрэл 120 ширхэг хадгалагдаж байна. Угсаатны зүйн болон шашны үзмэрүүдээс Боржигон цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай гангар шаазан хул, түүх соёлын хосгүй үнэт зэрэглэлд багтсан “Тугалын бүлээн”-ий солир, төв халхын урчуудын урласан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, шүрэн хөөрөг болон үнэт чулуун хөөрөгнүүд, XV-XIX зууны үед хийгдсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал бурхад, шашины болон эм тангийн судар бичгүүд, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар гавьяат түүхт хүмүүсийн эд зүйл, их номч, түүхч, шашины тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей зэрэг ховор нандин түүхийн үзмэрүүд хадгалагдаж байгааг үзэж болно.


Фото мэдээлэл



сэтгэгдэл

Утас
Факс
Мэйл
Вэбhttps://www.facebook.com/museum.dundgovi
Хаяг