Дундговь аймагт
тавтай морил

Дундговь аймгийн ан амьтан, шувуудын тухай

  • 2
  • 0
  • 2018-01-16
  • Хэвлэх
  • Жиргэх
  • Хуваалцах
Дундговь аймгийн ан амьтан, шувуудын тухай

Дундговь аймгийн Дэлгэрхангай, Их, бага газрын чулуу, Хулд, Хөнжил, Тайлагийн уул, Аргын хаданд аргаль, янгир бий. Үнэг, хярс, дорго, мануул, өмхий хүрэн зэрэг амьтад ихэнхи сумдын нутгаар бий. Харин бартаа саад ихтэй уул хаданд чоно, мэр сэр орогнол, гүйгүүл маягаар амьдарна. Хойд талын сумдад тарвага байдаг, могой, могой гүрвэл, хонин гүрвэл зэрэг хэвлээр явагч, голио, царцаа, дэвхрэг, цох мэт шавьж хорхой элбэг. Нутгийн хойд болон зүүн талын сумдын нутгаар цагаан зээр болон бор гөрөөс элбэг. Мөн ховор, шилүүс, хулан зэрэг амьтан байдаг. Дундговь аймагт Сар, тас, элээ, цагаан элэгт, хэрээ, харцага, шар шувуу, талын бүргэд, ногтруу, ятуу, хонин тоодог, бор нугас, алаг нугас, тоодог, тогоруу, хулан жороо, хахилаг, ууль зэрэг олон төрлийн шувууд амьдардаг.

test video


сэтгэгдэл