Агь, багалуур, бударгана, гоёо, дэрс, ерхөг, загасгал, зээргэнэ, лууль, өмхий өвс, сүүт өвс, тэмээн хөх, хависгана, хазаар өвс, халгай хамхуул, харгана, хармаг, хялгана, цахилдаг, цулхир, чихэр өвс, шарилж зэрэг ургамлуудаас гадна зөвхөн Их газрын чулууны ууланд л гэхэд 40 гаруй нэр төрлийн эмийн ургамал ургадаг. Тус аймгийн нутагт чихэр өвс, гоёо, морин шарилж, царван, нохойн хошуу, сөд өвс, алтан гагнуур, тарваган шийр, таван салаа, халгай, тэхийн шээг, цулбуур, цахилдаг, гэхчлэн эмийн ургамал ямар нэг хэмжээгээр ургадаг.