Хөшөөнүүд бидний бахархал бас түүх. Дуу хуурын өлгийг нутгийг илтгэсэн хамгийн том морин хуур, Хөхөө Намжилийн домгоос сэдэвлэсэн Хүрэл морь, 1911 оны Үндэсний эрх чөлөөний зүтгэлтэн Г.Чагдаржавын хөшөө, Монголын гүн ухаантан, шашны нэрт зүтгэлтэн Зава Дамдины хөшөө, 7 хошуу даншгийн дархан аварга С.Чүлтэмийн хөшөө, Монгол улсын түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн шарга азаргын хөшөө, Монгол улсын 19 дэхь Ерөнхий сайдаар ажиллаж байсан Наранцацралтын хөшөө, орчин цагийн утга зохиолын үндэслэгч Буяннэмэхийн хөшөө гэх зэргээр аймгийн төвд жуулчдын дунд хөшөөт гудамж гэж нэрлэгдсэн 10 орчим хөшөө бий.