Цэлийн дуниартсан явган загтай, тэмээ малын орон болсон их говьтой энэ манхныг түшиглэн ингэний айраг, нар, элсэн шарлагыг хосолсон эмчилгээ, сувилгаа хийдэг бөөрний сувилал ажилладаг. Хамгийн ойрхон бага зардлаар элсэн манхан үзэх боломжоос гадна халуун эсний сувилалд амрах, бөөр эмчлүүлэх. Загийн усны хоолойд зочилж олон жилийн настай заган төгөл, хармаг жимсийг сонирхох боломжтой.