Угтаал сангийн далай хийд нь 1910 онд байгуулагдсан бөгөөд манай орны Буддын уран барилгын томоохон дурсгалуудын нэг төдийгүй Түшээт хан аймгийн Буддын соёл, гүн ухааны нэг том төв болж байсан юм. Энд ирснээрээ Их цогчин дугана байсан уран барилгын гайхамшигийг үзэж болно.