Ноён оргил нь Тахилгат далайн түвшинээс дээш 1768 м өргөгдсөн. Жаргалантын агуй, Нүхэтийн агуй, нүдний рашаан, Сөдөтийн ам гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн, хэвтээгээр өрж тавьсан мэт боржин чулуун байгалийн өвөрмөц тогтоцтой 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм. Мөн аргаль, янгир, тарвага, махчин зэрэг ан амьтан, ховор, нэн ховор ургамал ажиглах боломжтой.