Говийн нутагт орших өтгөн ногоон зэгсэн дунд ангир, галуу, нугас, хун зэрэг усны шувууд хуран чуулсан зэгэст нууртай баян бүрд цогцолсон XIII зууны үеийн түүхийн дурсгалт хэрэм цайз бүхий уран барилгатай. “Сүм хөх бүрд”, “Эрдэнэ-Ухаа” жуулчны бааз, “Бүрдийн уянга” зуслан, амралтын газарт байгалийн сайханд амрах болно.