Сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хүргүүлэх зөвлөмж:
1. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар утсаа 24 цагийн турш нээлттэй байлгах.
2. Голомтын бүсэд ажиллаж байгаа БОХУБайцаагч, Байгаль хамгаалагчид цагийн байдлын мэдээллийг өдөр бүр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шуурхай жижүүрийн 70593890 дугаарт ирүүлэх.
3. Өвчний шинж тэмдэг илэрсэн, үхсэн амьтдын талаарх мэдээллийг цаг алдалгүй холбогдох газарт мэдээллэх. /БОАЖГ-ын 70593890, ОК-ын удирдлагын байрны 70592295/
4. Сэжигтэй бүсээс мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нэвтэрсэн тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулж сумын Засаг дарга болон мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх.
5. Зэрлэг амьтны сүргийн ажиглалтыг байнга хийж тэмдэглэл хөтлөх, эргүүлд гарах тоог нэмэгдүүлэх, шаардлагатай мэдээллээр дээд шатны байгууллагыг хангах, эргүүл хийх шатахууны зардлыг сумын онцгой комиссоор шийдвэрлүүлэх арга хэмжээ авах.
6. Холбогдох байгууллага, албан тушаалтантай ажлын уялдаа сайжруулж, харилцаа холбоог нэмэгдүүлэх.
7. Малыг байнгын хариулгатай байлгаж арчилгаа, маллагааг сайжруулж зэрлэг амьтан болон цагаан зээрийг малаас хол хөндий байлгаж, сонор сэрэмжийг дээшлүүлэх, хяналт тавих, зөвөлгөө мэдээллээр малчид, ард иргэдийг тогтмол хангах.
8. Сэжигтэй болон голомтын бүсийн цагийн байдалтай танилцахаар ажиллаж буй дээд шатны удирдлагын багт нөхцөл байдал болон учирч байгаа хүндрэл бэрхшээлийг танилцуулах, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР