Аймгийн хэмжээнд ойжуулалтын ажил 80%-иас дээш амьдралтын түвшинтэй байна.

Аймгийн хэмжээнд ойжуулалтын ажил 80%-иас дээш амьдралтын түвшинтэй байна.

Аймгийн Засаг даргын А/306 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 19-ны хооронд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутгийн төсөв Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Ойн зурвас” байгуулсан ажил, Булгийн эхийг хашиж, тохижуулах ажилтай газар дээр нь үзэж танилцан гүйцэтгэлийг акт үйлдэн хүлээн авах зорилгоор Луус, Хулд, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан суманд ажиллалаа.

Энэ ажлын хүрээнд дараахи ажлыг хийж гүйцэтгэв.

 “Ногоон хэрэм”  үндэсний  хөтөлбөрийн  хүрээнд  Сайнцагаан суманд 4 га, Сайхан-Овоо суманд 2 га, Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэлгэрцогт, Луус сумдад тус бүр 1 га нийт 10 га талбайд зурвас ойжуулалт хийв.

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар “Ойн зурвас” байгуулах ажлыг Сайхан-Овоо суманд 4 га, Сайнцагаан, Дэрэн, Гурвансайхан сумдад тус бүр 2 га нийт 10 га талбайд ойн зурвас байгууллаа.



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА