Дэлгэрцогт сумын өнгөт чулууны эргүүл шалгалт

Дэлгэрцогт сумын өнгөт чулууны эргүүл шалгалт

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлын шийдвэрээр хууль бусаар байгалийн өнгөт чулуу түүж, газар нутгийг ухаж байгаа үйл ажиллагааг хориглох, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2017 оны 8-р сарын 15-наас байнгын эрүүл, шалгалтыг аймгийн ЗДТГ, БАОЖГ, МХГ, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, ШШГГ, Татварийн хэлтэс, ТАЗГазар зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. 
Энэ хугацаанд чулуу түүдэг, газар ухдаг хүмүүс эрс багассан боловч нууц замаар нуугдах зарчимаар түүж байгаа хүмүүс байсаар л байна. Одоогийн байдлаар нийт 35 хүнд "Зөрчлийн тухай хууль"-ийн дагуу арга хэмжээ авч хариуцлага тооцоод байгаа бөгөөд 60 орчим хувь нь Сайнцагаан сумын харъяалалтай ажилгүй гэх иргэд байна. 

Одоо түүж байгаа хүмүүс нь хэд хэдэн  мотоциклтой бүлэг үүсгэн явж байгаа бөгөөд эргүүлийн хэсгийг харан шууд зугтдаг, эргүүлийн албан хаагч болон тээврийн хэрэгсэлд халдах зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргаж байна.  Үүнээс гадна тус бүс нутгаар нутаглах малчин айл өрхийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд чулуу түүдэг иргэдийг гэртээ байрлуулах, мэдээллээр хангах, мал хариулахдаа 2, 3-аараа явж чулуу түүх зэрэг зөрчлийг гаргасаар байна. 

09-р сарын 02-ны шөнө эргүүл шалгалтын үеэр Дэлгэрцогт сумын ЗДТГ-н Prius20 маркын машинтай явж байсан албан хаагчдын өөдөөс гэрэл тусган чулуу шидэж айлгаж сүрдүүлэх, машины гэрэл, шилийг хагалж халдлага гарсныг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна



сэтгэгдэл

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА