Одоогийн байдлаар 1 нөхөрлөл, 1 хоршоо байгаа бөгөөд нийтдээ 8 бүлийн 100 гаран хүн ажиллаж байна. Үйл ажиллагаагаа сумын Засаг даргад тайлагнадаг. Уг бичил уурхай эрхлэгчид эрүүл мэндээ хамгаалах, аваар осол гаргахгүй хөдөлмөр хамгаалалыг нарийн чанд сахих, нөхөн сэргээлт хийж, байгаль орчныг хамлаалах талаар холбогдох эрх бүхий албан тушаалтантай гэрээ байгуулсан.
Худалдан авалт хийхээр сонгогдсон компаниуд жоншийг 120.000-150.000 төгрөгний ханшаар авч байна. Гэрээнд тусгагдсан үнэ нь 130.000 төгрөг. Худалдан авалтын талбайд 2 ш автопүү байрлуулсан.
Бичил уурхайн орчныг нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах, нөхөрлөл болон ААНэгжийн экологийн хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагын төлөөллийн хурлаар хэлэлцэж Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2014 оноос батлуулан ажилласан. 2016.06-2017.06 буюу төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь хүлээн авна.Төлөвлөгөө нь 6 зорилтын хүрээнд 35 арга хэмжээтэй.
Бичиг уурхайд худалдан авалт хийж байгаа ААНэгжүүдийн кемп зохион байгуулалт муу, орчны бохирдол их, жонш ачих, буулгах тогтсон талбайгүй, тээвэрлэлт хийхдээ даац хэтрүүлсэн, овоолж ачдаг, зам дээр асгах нөхцөл бүрдүүлсэн, ачсан жоншийг бүтээдэггүй, уулын ажил нь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, хөдөлмөр хамгаалалтын хувцас, хэрэгсэл хэрэглээгүй гэх зэрэг зөрчил дутагдлууд байна.